Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын бага хурал өндөрлөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАРШАВ. /BBC/. 12 дугаар
сарын 2-нд Польшийн Катовице хотноо эхэлж, хоёр долоо хоног гаруйн хугацаанд
үргэлжилсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн
24 дүгээр бага хурал амжилттай өндөрлөв.
Энэ долоо хоногийн баасан гарагт өндөрлөх хуваарьтай байсан бага хурлын үеэр
талууд зөвшилцөлд хүрч чадахгүй байсны улмаас хурлын хугацааг сунгахад хүрсэн юм. Бямба
гарагийн орой дэлхийн 190
гаруй улс орон болон нутаг дэвсгэрийн төлөөлөгчид 2015 оны Парисын хэлэлцээрт
нэмэлт өөрчлөлт оруулах тухай тохиролцжээ.
Уг баримт бичгийн дагуу дэлхийн бүх улс орон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад гаргасан
хүчин чармайлтынхаа тухай тайлагнахаар болж, анхны тайлан мэдээг 2024 оны эцэс
гэхэд ирүүлсэн байхаар тохиролцсон байна.
Нэмэлтээр оруулсан дүрэм журмуудыг 2020 оноос эхлэн мөрдөж эхлэх бөгөөд
гарын үсэг зурсан бүх талууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг
хамтран ажиллахаар болжээ.