Онцгой байдлын газрын алба хаагчид айл өрхөөр орж зөвлөгөө өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Жил бүрийн 12 дугаар сарын 11-ийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. Үүний дагуу төрийн болон төрийн бус байгууллага иргэд, олон нийтэд хандсан арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Аймгийн
Онцгой байдлын газар ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр айл
өрхөөр орж галын аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийж зөвлөгөө, мэдээлэл өгчээ. ОБГ-ын
18 албан хаагч 320 гаруй айлаар орж зөвлөгөө өгч байгаа аж. Ахуйн гал нь
цахилгааны утсаа буруу холбосон, ахуйн газыг зориулалтын саванд хадгалаагүй,
бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрт нь цоожилж үлдээсэн
зэргээс шалтгаалж гарч байгаа ажээ. Иймд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.
Энэ онд Орхон аймагт
ахуйн гал түймэртэй холбоотой 77 дуудлага ирсэнээс 11 нь Даваат багт гарсан гал түймэр байжээ. Иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас болж энэ онд зургаан хүн
гал түймрийн улмаас нас барснаас гурав нь бага насны хүүхэд байжээ.