АНУ-ын Охаёо мужаас Сэлэнгийн хүүхдүүдэд ном илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. АНУ-ын Охаёо
муж улсын Dublin-Worthington Rotary Clubs байгууллага болон тус мужийн иргэдээс
монголын хүүхдүүдэд зориулан цуглуулж илгээсэн ном эзэддээ хүрлээ.
Оюуны
хөрөнгө оруулалт болсон эдгээр номыг бага насны хүүхдийн боловсролын төслийн хүрээнд
Олон улсын Ротарийн 3450, 6690 дүүргүүд, “Нарлаг Улаанбаатар”, “Сэлэнгэ” ротари клубээс зохион байгуулжээ.
Энэхүү илгээмжээр ирсэн 10
хайрцаг номыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 5, 6-р сургуулиуд болон
Спорт сургууль, Баянгол, Хүдэр, Хушаат, Орхон сумдын Ерөнхий боловсролын
сургуулиудад өгснийг “Сэлэнгэ ротари” клубын гишүүд гардуулан өгчээ. “Ном” төслийн хүрээнд зохион байгуулж
буй эл арга хэмжээ өнгөрсөн 2017 онд эхэлсэн бөгөөд “Сэлэнгэ ротари” клубээс “Нарлаг
Улаанбаатар” клубтэй хамтран
Сүхбаатар сумын ЕБ-ийн Улсын тэргүүний 4-р сургууль дээр анх удаа хэрэгжүүлсэн байна. Ном төслийн хүрээнд хэрэгжиж буй хүүхэд
багачуудынхаа оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж буй эл ажлын үр дүнд Сүхбаатар сумын ЕБ-ийн сургуулиуд номын сандаа номын
баяжилт хийж авчээ.