Мадуро: Хориг арга хэмжээ авсан хэдий ч бид алтаар худалдаа хийх эрхтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /ТАСС/. "АНУ хориг арга хэмжээ авсан хэдий ч манай улс алт
экспортлох эрхтэй" гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн
даваа гарагт мэдэгджээ. Энэ тухай
тэрбээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай яриа хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна.
"Венесуэль болон Турк улс нь эдийн засгийн тусгаар тогтнолтой бөгөөд алт бол
тэдний нэг хэсэг юм. Бид алтаа худалдана, борлуулах болно. Хэн ч бидэнд саад
учруулахгүй. Улсдаа үйлдвэрлэж буй зүйлийг дэлхийд борлуулах эрхтэй” хэмээн
Н.Мадуро онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн газрын тос, уул уурхай, аялал жуулчлалын салбарт оруулах Туркийн хөрөнгө оруулалтад бэлэн байна гэж тэрбээр хэлсэн байна.
"Манай улс Венесуэлийн эрх баригчдад эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна" гэж Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоган өмнө нь мэдэгдсэн юм.