Түнхэл нутагт өнтэй өвөл болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны байгалийн үзэсгэлэнт Үнэглэг, Эмээл хөтөл, Өндөр улаан, Дангаа нуур, Майхан толгой,
Батхөтөлийн ар, Мэхээрт, Ажнай даваа зэрэг газруудыг гэрэл
зургийн дуранд буулгалаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон нь аймгийн төвөөсөө 270 гаруй км-ийн зайд оршдог. Тус тосгон нь 3104 хүн амтай, 874 өрхтэй. Түнхэл тосгон 17000 орчим малтай, 120 малчин өрх, 300 гаруй мал бүхий иргэдтэй юм. Тосгоны төсвийн таван байгууллагад нийт 100 орчим төрийн албан хаагч, модны чиглэлийн есөн ААН, 10 нөхөрлөлд нийт 150-200 орчим иргэд байнгын болон улирлын чанартай ажиллаж байгаа аж. Тосгоны 100 орчим иргэд байгалийн дагалтад баялаг ашиглаж, самар, хувиараа алт олборлон ажилладаг байна. Тус тосгонд өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 15 иргэн байдаг бөгөөд найман нэрийн хүнсний дэлгүүр, мухлаг нийлээд 40 дэлгүүр ажиллаж байна. Согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 16 цэг ажилладаг ажээ.