Жилд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон байртай болгох аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар
сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
эрхийг хамгаалах” ажлын хүрээнд хамтын хөгжил
аяныг
зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.
Энэхүү хамтын хөгжил аяны явцад жилд нэг
өрхийг орон байртай болгох зорилт дэвшүүлжээ. Энэ удаа Сүхбаатар сумын 3-р багийн иргэн, зургаан
хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй Л.Даваахүүг байшинтай болгохоор сайн үйлсийн аяныг эхлүүлээд байгаа ажээ. Энэхүү аян иргэд, олон
нийт, төр төсвийн болоод хувийн хэвшлийн олон байгууллагууд идэвх чармайлттай
оролцож байгаа юм байна. Тус аянд нэгдэж тусламжийн хандив болох хоёр сая төгрөгийг Аймгийн Засаг дарга өгсөнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа гардуулан өглөө.