100 сурагч Монгол Улсын иргэний андгай өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо энэ сарын
23-ны өдөр Улс орны ирээдүй болсон залуу үеийнхэнд
эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр Улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард
түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан, шударгаар амьдрах, үндэсний
үнэт өв соёл, түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монгол Улсын
иргэний андгай” өргөх ёслол зохион байгууллаа.
Энэхүү “Монгол Улсын иргэний андгай” өргөх ёслолын үйл ажиллагаанд 16 нас хүрч байгаа
сурлага, урлаг, спортоороо манлайлагч 100 сурагч оролцож, андгай өргөлөө.
Аймгийн удирдлагуудын зүгээс Улс эх орондоо хүчээ өгөх шинэхэн иргэдийнхээ төлөөлөлд
иргэний үнэмлэхийг нь гардуулан өгч, батламж, дурсгалын зүйл гардулан
өглөө.
Андгай өргөх ёслолд аймгийн
ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, АЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, АЗДТГ-ын
ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Ёндонжамц, АЗДТГ-ын
НБХ-ийн дарга Б.Энхбат, ГБХЗХГ-ын дарга П.Оюун, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
Б.Саранчимэг нарын албаны хүмүүс оролцлоо.