“Үе тэнгийн сургагч багш” бэлтгэх сургалтаар 30 багш бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг энэ жил “Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ” сарын ажлын хүрээнд аймгийн ЭМГ-ын эмч, мэргэжилтнүүдийн санаачилгаар “Үе тэнгийн сургагч багш” бэлтгэх сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ.
Сургалтад Сэлэнгэ аймгийн
Мандал суман дахь “Зүүнхараа” политехникийн коллеж, мөн Сүхбаатар, Шаамар суман дахь МСҮТ-ийн багш, оюутан,
сурагчид оролцжээ.
Оюутан залуусын хувьд нөхөн
үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг олж авсан бол гэр бүл
төлөвлөлт, халдварт
болон халдварт бус өвчин, мөн
хүний эрх ба жендерийн тэгш харьцаа зэрэг сэдвүүдээр тодорхой мэдлэг мэдээлэлтэй
болсон байна. Сургалтанд хамрагдсан
оюутан залуус нь цаашид
өөр өөрсдийн харъяа сургуульдаа дээрх сэдвүүдээр олж авсан мэдлэг мэдээллээ түгээж ажиллах юм байна. Эл хоёр өдрийн сургалтаар
нийт 30 сургагч багш бэлтгэн гаргажээ.