Шахмал түлш 50 гаруй тонныг бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/
Булган аймаг ногоон хөгжлийг дээдэлсэн хэтийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ойн
баялгийг зохистой ашиглах бодлогод аймгийн хэмжээнд түлшинд хэрэглэж байгаа модны хэмжээг бууруулах
зорилгоор нар, салхины эрчим хүч, биотүлш, утаа багатай шахмал түлш
үйлдвэрлэлийг дэмжих талаар тусгасан юм.
Энэ жил Булган суман дахь “Билгүүн
дэлгэрэх” ХХК 50, Сэлэнгэ сумын орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 5,5 тонн
шахмал түлш үйлдвэрлэн иргэдийн түлшний хэрэгцээг хангахад зориулж байна гэж аймгийн
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Отгонжаргал ярилаа.
Тус аймгийн ойн нөөцөөс Орхон,
Булган аймгийн иргэдийн түлшний модны хэрэгцээг хангах зорилгоор Орхон,
Хутаг-Өндөр, Бугат, Хангал, Сэлэнгэ сумын нөхөрлөл, аж ахуй нэгжүүдтэй гэрээ
байгуулан нэгдсэн захаар дамжуулан иргэдийн хэрэгцээг хангаж байна. Одоогийн
байдлаар сум дундын ойн ангиуд 1258.7 га талбайд ойн тусгаарлалт хийж нөхөрлөл,
аж ахуй нэгжүүд 29,2 мянган шоометр мод бэлтгэн иргэдэд борлуулжээ.
Мөн Орхон аймагт
Орхон, Бугат сумд өөрсдийн захаар, Сэлэнгэ, Хангал сумд шинэ захаар дамжуулан
түлээгээр хангаж байна. Булган аймгийн иргэдийн хэрэгцээг хангах зорилгоор
Хутаг-Өндөр сумаас 135 м3 түлээ, Бугат сумаас 1862 м3 түлээ Орхон сумаас 1163
м3 ,Хангал сумаас79 м3 нийт 3236 м3 мод нийлүүлсэн байна.