Баялаг бүтээгдчийн зөвлөлгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
norovsambuu@montsame.mn
2016-03-05 01:05:30

Өмнөговь аймгийн баялаг бүтээгчдийн Анхдугаар зөвлөлгөөнийг 2016 оны 03 сарын 5-нд Аймгийн засаг даргын Тамгын газар, Зээлийн батлан даалтын сан, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ үеэр Баялаг бүтээгчдийн холбооны Өмнөговь дахь салбар хороог байгуулж, тэргүүлэгчдийг сонгох, шинээр гишүүн элсүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөхийн өгөх юм.

Хөдөө орон нутгийн иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бэрхшээл, тулгарч буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд гүүр болон ажиллаж байгаа Баялаг бүтээгчдийн холбоо Өмнөговь аймагт ажиллаж байна.

Н.Золбаяр

相关新闻