Марш тактикийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 17:01:15

Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг угтан Баянхонгор аймгийн Гал түймэр унтраах аврах 16 дугаар анги Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулжээ.

Тэмцээнд тус ангийн 4 салааны 24 офицер, ахлагч албан хаагч оролцож нэгдсэн жагсаалын үзлэг, 10 км-ийн зайд гранат шидэлт, тэмээн шат, ачаа зөөвөрлөх, буудлага, зүг чиг олох /GPS/, мэдлэг шалгах асуулт хариулт, эрүүл мэндийн тусламж үзүүлэх зэрэг үйлдлүүдийг хийж гүйцэтгэсэн байна. Ийнхүү Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 2016 оны марш тактикийн аварга салаагаар Онцгой байдлын дэслэгч Б.Ганхуяг захирагчтай 4 дүгээр салаа шалгарч, Онцгой байдлын ахлах дэслэгч С.Арилдий захирагчтай 2 дугаар салаа удаалжээ.

Шалгарсан багийг Газрын даргын шийдвэрээр сарын үндсэн цалинг 10-аас 20 хүртэлх хувиар шагнаж урамшуулахаар болсон бөгөөд тэмцээнд амжилттай оролцсон шилдэг тамирчдаас байгууллагын шигшээ багийг бүрдүүлж Монгол цэргийн баярт зориулсан тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Марш тактик”-ийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж.

Б.Мөнхзул

相关新闻