“Сайн хичээл миний туршлага-1” ур чадварын уралдааны ялагчид хятад орноор аялжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. “Сайн хичээл
миний туршлага-1” ур чадварын уралдааны ялагч багш нар сурагчдын амралтаараа БНХАУ-аар аялаад иржээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өөрийн тойргийн
сумдынхаа сургуулиудын багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын чанар хүртээмжийг сайжруулах,
багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн шилдэг арга зүй, сайн туршлагыг түгээн
дэлгэрүүлэх зорилгоор энэхүү "Сайн хичээл миний туршлага" уралдаан санаачлан зохион байгуулж байгаа аж. Энэхүү бодит өгөөжтэй
уралдааны эхний шалгаруулалт буюу “Сайн хичээл миний туршлага-1”
ур чадварын
уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө сумдын сургуулиудын багш нар оролцож мэдлэг, ур чадвараа сорин өрсөлджээ. Ингээд тус сумдын сургууль
тус бүрээс шалгарсан гурван байрын эзэд болсон есөн багш шагналаа гардан Улаанбаатар-Бээжин-Чан
Ша-Жан Жиа Жиэ маршрутаар мартагдашгүй сайхан аялалд оролцоод ирсэн байна. Мянга сонгохоор нэг үз гэдэг. Юм
үзэж нүд тайлах нь багш нарын хувьд өшөө илүү мэдлэг тэлсэн алхам болж буй
хэмээн багш нар талархаж байна.
Энэхүү уралдааны дараагийн шат буюу “сайн хичээл миний туршлага-2” уралдаан ирэх 2019 оны гуравдугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөжээ.