Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийтэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРТөрийн мэдээлэл эмхэтгэлийн энэ удаагийн дугаарын эхэнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Ард нийтийн санал асуулгын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиудыг нийтэллээ.
Энэ хуульд, Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ. Санал асуулга бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй. Иргэн санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана. Санал асуулга нь чөлөөтэй байх бөгөөд иргэнээс санал асуулгад оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно. Иргэн саналаа нууцаар гаргана гэх зэрэг санал асуулгын зарчмыг тодорхойлжээ.
Мөн эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Барилгын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль зэргийг нийтэллээ.
Н.Туяа