Сэлэнгэ аймаг ургацын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-13 16:56:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг энэ жил нэгж га-гаас 12.9 цн ургац хураан авах төлөвлөгөөтэй байсан. Харин авах ёстой төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 13.4 цн ургац хураан авчээ.


Энэ намар хоёр удаагийн байгалийн хүчин газар тариаланд нөлөөлж ургац алдахад хүргэсэн. Гэвч Сэлэнгийн тариаланчид өөрсдийн хүч бололцоогоо дайчлан ажиллахын зэрэгцээ аймгийн удирдлагын зүгээс онц байдал зарлаж, сумдын удирдлагуудад үүрэг өгч, хөдөө аж ахуйн газар, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг бүх байгууллагатайгаа хамтарч ажилласны үр дүнд хохирол багатай давсан юм. Тус аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 310 мянган га эргэлтийн талбай эзэмшиж, үйлдвэрлэл явуулж байна. Жилд дунджаар 170 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 мянган га талбайд уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа юм. Сэлэнгэчүүд улсын хэрэгцээт үр тарианы 60 хувь, төмс, хүнсний ногооны 40 хувийг дангаараа үйлдвэрлэн гаргадаг юм.

相关新闻