“Монгол коммент” нэвтрүүлэгт мэдэгдэл хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 17:43:53

Сүүлийн өдрүүдэд ТВ-9 телевизийн "Монгол коммент" нэвтрүүлгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумтай холбоотой удаа дараа сумын ИТХ-ын дарга Засаг дарга нарыг хятад хүн, сумдад олон тооны хятад иргэд сууршин үйлчилгээний төвүүд юаниар үйлчилдэг гэх таагүй мэдээлэл гарч байгаа тул Ханбогд сумын засаг дарга ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэгт мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлдээ дээрх мэдээллүүд нь ор үндэслэлгүйн дээр хариуцлагагүй үйлдэл боллоо гээд Ханбогд сум нь одоогоор 5774 байнгын оршин суугчидтайн дотор гадаадын иргэн байхгүй, мөн 92 жилийн түүхэн хугацаанд тэмээн сүргээ өсгөх бодлого барьж тэмээний тоогоор улсдаа тэргүүлэхийн дээр Галбын улаан тэмээг өсгөн үржүүлж бие даасан үүлдэр болгон батлуулах хүртэл хүч хөдөлмөр, амьдралаа зориулж ирсэн үе үеийн мэргэжилтнүүд малчид тэмээчдийн бахархал болсон тэмээний баяраа тэмдэглээд 10 гаруй жилийг өнгөрүүлэхдээ хятад хүнээр тэмээ унуулж байсан түүх байхгүй хэмээн албан ёсоор мэдэгджээ.

Үүний зэрэгцээ нийгмийн сэтгэл зүйд хамгийн их нөлөөтэй сэтгүүлчдийн хувьд асуудалд ул суурьтай, хариуцлагатай хандан тэнцвэртэй зөв мэдээлэл хүргэж байхыг мэдэгджээ.

Н.Золбаяр

相关新闻