Цагааннуурын боомт энэ сарын 8, 26-ны өдрүүдэд амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-06 13:28:37

        Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомт "Монгол бахархлын өдөр" болон "Улс тунхагласны баяр"-ын өдрүүдийг тохиолдуулан энэ сарын 8, 26-ны өдрүүдэд амарна гэж тус аймгийн Гаалийн газрын дарга С.Хавал мэдэгдлээ.


Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 9-ний өдрийн ажлын өдрийг 17-ны өдрийн бямба гарагт шилжүүлсэн ч хилийн боомтууд тухайн өдөр амрахгүй, цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах ажээ.

相关新闻