Баян-Өлгийн зарим ШТС-ууд үнээ нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-02 21:42:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй зарим компаниуд өнөөдрөөс шатахууныхаа үнийг 20-100 төгрөгөөр нэмлээ.

Тухайлбал, ард иргэдийг шатахуунаар хангах томоохон компаниудын нэг "Ник Петровис»"компанийн ШТС-ууд А92 бензинийг 2100, Аи80 бензинийг 1980, дизель түлшийг 2250 төгрөгөөр худалдаалж эхлээд байна. Мөн "Хөрс" ШТС үнээ 20 төгрөгөөр өсгөжээ.

Харин бусад компаниудын хувьд хараахан үнээ нэмээгүй байна.

Уг асуудлаар "Ник Петровис" компанийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга С.Асылбекээс тодруулахад, ОХУ-ын талаас үнээ нэмсэн, дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн долоо хоногт өгнө гэлээ.

Дашрамд хэлэхэд, тус аймагт өнгөрсөн сарын 7-ны өдөр бас 60-80 төгрөгөөр нэмэгдэж байсан юм.


相关新闻