“Автомашины засварчин” мэргэжлийн уралдаанд Өвөрхангайн МСҮТ-ийн багш тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга А.Ишдоржийн ивээл дор зохион байгуулсан “Автомашины засварчин” мэргэжлийн ур чадварын уралдаан хангайн бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын дунд амжилттай явагдаж, дүнгээ гаргалаа.
Автомашины засварчин мэргэжлийн багш нарын ур чадварын уралдаанд Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн багш Ц.Болдбаатар тэргүүлж, Булган аймгийн МСҮТ-ийн багш Т.Соёл-Эрдэнэ дэд байр, Орхон аймгийн МСҮТ-ийн багш М.Дашдэмбэрэл гутгаар байрыг эзлэв. Сурагчдын ур чадварын уралдаанд Ц.Энхбаяр, О.Тэсмөрөн, Г.Оргилболд нар эхний гурван байрыг эзлэлээ.
Техникийн бүрэн бус тээврийн хэрэгслээс шалтгаалсан замын осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, авто машины засварчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ГХУСАЗЗ, Хангайн бүсийн Аргазүйн төв, Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ээс уг уралдааныг хамтран зохион байгуулав.
Б.Батчимэг