Санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжүүлгээ хийхийг санууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт сонгуулийн хэсгүүд байгуулагдсан байна. Аймгийн хэмжээнд 90 баг байдаг бөгөөд сонгогчдынх нь тоог харгалзан Булган, Ногооннуур хоёр суманд тус бүр нэгийг нэмж, нийт 92 хэсэг байгууллаа.
Урьдчилсан тооцоогоор аймгийн хэмжээнд 60 мянга нэг зуу орчим сонгогч бий. Шилжилтийн хөдөлгөөн сонгуулиас 60 хоногийн өмнө зохицуулагдах ёстойг иргэд санаж ажлаа эртнээс зохион байгуулах нь зүйтэй. Баг, сум, хот хооронд шилжсэн хүмүүс шилжилтийн бүртгэлд урьдчилан хамрагдаж байж санал өгнө гэж аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын ажилтан Д.Аманбек ярилаа.
Ш.Айзаря