БНХАУ-ын 279 их сургуульд тэтгэлгээр сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБНХАУ-ын 279 их сургуулийн шинжлэх ухаан, инженерчлэл, газар тариалан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, хууль, эдийн засаг, менежмент, боловсрол, урлаг, философи, түүхийн чиглэлийн хөтөлбөрүүдээс бакалавр, мастер, докторын түвшинд сонгон суралцах тэтгэлэг зарлалаа.
БНХАУ нь бусад улс орнуудтай улс төр, нийгэм соёл, боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус улсад сурах хүсэлтэй олон улсын оюутнуудад жил бүр тэтгэлэг олгодог. БНХАУ-ын Боловсролын яамны харьяа Хятадын Тэтгэлгийн Консул /China Scholarship Council/-аас олон улсын оюутнуудын материалыг хүлээн авдаг байна.
Тэтгэлэгт сургалтын төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтана. Мастер, докторын оюутнуудад сар бүр стипэнт олгох юм.
Суралцахыг хүсэгчид голч оноо 80 эсвэл 3,0 ба түүнээс дээш, суралцах чин хүсэл эрмэлзэл, зорилготой байх, насны хязгаар бакалавр 25, мастер 35, доктор 40 ба түүнээс доош настай байх шаардлагатай.
Хэрэв та БНХАУ-ын Мужийн болон Засгийн газрын тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Ж.Болор