Ахмад залуу үеийн холбоог сайжруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-30 21:11:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ахмад залуу үеийн холбоог сайжруулах чиглэлээр бодит ажлуудыг зохион байгуулж байгаа ажээ.

Тухайлбал тус байгууллагын зүгээс ахмад прокуроруудын туршлагыг залуу прокуроруудад өвлүүлэх, ахмадуудаас суралцуулах зорилгоор хамтарсан тэмцээн зохион байгуулсан байна. Мөн ажилтныхаа нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Энэхүү ажлынхаа хүрээнд ахмадуудаа оролцуулсан аяллыг хоёр удаа зохион байгуулсан байна. Эл ажлаа ахмад прокурор, ажилтнуудынхаа гаргасан саналд тулгуурлан ОХУ-ын Улан-Үдэ хот болон Ивольгийн хөндийд байрлах ОХУ-ын түүхэн дурсгалт газар болох Итгэлт хамбын сүм хийдтэй танилах, Улан-Үдэ хотоор аялуулах ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ.  

相关新闻