Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-29 23:09:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулж буй ойн нөхөрлөлүүдийн сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар байгууллаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батмөнхөөр ахлуулсан тус ажлын хэсэг нь Бат-Өлзий сум дахь ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Байгаль  орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Сумын Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт, Ойн орлогын зарцуулалтанд хяналт, шалгалт хийх юм.

“Ойн нөхөрлөлүүд жил бүр тодорхой төсвөөр ойжуулалт хийдэг.  Тайланд ойжуулалтын амьдралт 70-80 хувьтай гэж тусгадаг боловч бодит амьдрал дээр тийм биш байна” хэмээн аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хурлын үеэр хэлж байв.

Б.Батчимэг


相关新闻