Хүүхдийн спортын V их наадмын дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-29 23:12:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас зарласан “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд “Хүүхдийн спортын V их наадам”-ыг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Наадамд 19 сумын 28 сургуулиас 1366 хүүхэд оролцож, спортын 6 төрлөөр авхаалж самбаа, ур чадвараа дайчлан өрсөлдөв.

Наадмын Үндэсний бөхийн төрөлд Ц.Батдорж дасгалжуулагчтай Хархорин сумын 2-р сургууль, Жүдо бөхийн төрөлд Ц.Батдорж дасгалжуулагчтай Хархорин сумын 2-р сургууль, Чөлөөт бөхийн төрөлд Б.Батжаргал дасгалжуулагчтай Уянга сумын 2-р сургууль, Шатрын төрөлд Ж.Мөнхжаргал дасгалжуулагчтай Арвайхээр сумын Мэргэд сургууль, Волейболын төрөлд М.Батбаяр дасгалжуулагчтай Гучин-Ус сум, Сагсан бөмбөгийн төрөлд Б.Сүхболд дасгалжуулагчтай Хархорин сумын “Орхон” сургуулийн тамирчид тус тус тэргүүн байр эзлэсэн юм.

Багийн нэгдсэн дүнгээр  Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагчид тэргүүллээ.

Б.Батчимэг

相关新闻