Франц нийгмийн сүлжээнүүдээр жуулчдыг татахад 1 сая евро зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-02 13:43:34

ПАРИС. /TASS/. Улс орондоо жуулчдыг татах сурталчилгааны кампанит ажлыг нийгмийн сүлжээнүүдээр явуулахад Францын эрх баригчид 1 сая евро зориулахаар болсон тухай тус улсын Гадаад хэрэг олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эйро аялал, жуулчлалын салбарын төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгджээ.

“Францын аялал жуулчлалын салбарын ололт амжилт, сайхан бүхнийг, мөн манай оронд аялах нь ямар сонирхолтой болохыг янз бүрийн иргэдэд таниулахын тулд сурталчилгааны самбаруудыг бус харин цахим сүлжээнүүдийг, тодруулбал, нийгмийг сүлжээнүүдийг ашиглан явуулах шинэ кампанит ажлыг санхүүжүүлэхэд хөрөнгө мөнгө гаргахаар шийдлээ” гэж сайд хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, шинэ кампанит ажилд нийтдээ 2.5 сая евро гаргана.  Улсаас “1 сая евро гаргах бол түншүүдээсээ нийт 1.5 сая еврогийн татаас авах бөгөөд үүнийг дийлэнх нь зөвшөөрсөн” гэж тэрбээр хэлсэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 13-нд үйлдсэн халдлагын улмаас Францад жуулчдын урсгал эрс багассантай холбоотойгоор тус улсын Засгийн газар улс оронд нь аялахгүй байгаа улс орнуудын жуулчдыг татах кампанит ажилд төсвөөс нийтдээ 10 сая евро гаргахаар шийдвэрлэжээ.

Францын эрх баригчид 2020 он гэхэд тус улсад аялдаг жуулчдын тоог жилд 100 саяд хүргэхээр тооцоолж байгаа аж.

Д.Жаргал

 

相关新闻