Говийн бүсийн математикийн олимпиадад Өвөрхангай аймаг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-25 13:47:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын Математикийн олимпиадын хорооноос  "Говийн бүсийн математикийн IV олимпиадыг Өвөрхангай аймагт зохион байгууллаа.

Олимпиадад Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Баянхонгор зэрэг дөрвөн аймгаас 700 гаруй багш, сурагч оролцсоны дотор Өвөрхангай аймгийн 100 гаруй сурагч, 70 гаруй багш байв. Математикийн  11 ангилалд 39 медалийн төлөө мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн багш, сурагчдаас Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын "Мэргэд" сургууль тэргүүн байр, ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль дэд байрт, Баянхонгор аймгийн "Логарифм" сургууль гутгаар байрт шалгарлаа.

Багийн дүнгээр Мэргэд сургууль гурван алт, зургаан мөнгө, гурван хүрэл, нийт 12 медаль хүртэж тэргүүлсэн бөгөөд олимдиадын хүрээнд 44 медалийн эздийг шалгаруулснаас 27-г нь Өвөрхангай аймгийн багш, сурагчид өвөртөлж, Өвөрхангай аймаг говийн бүсийн шилдэг аймгаар шалгарчээ.

Ирэх жилийн бүсийн олимпиадыг Дундговь аймагт зохион байгулахаар шилжин явах цомыг гардуулав. “Цаашид математикийн хичээлээр улсын хэмжээнд тэргүүлэхийн тулд багш нараа арга зүйгээр хангаж ажиллана” гэж аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн хэллээ.

Б.Батчимэг

相关新闻