Хутаг-Өндөр суманд 15000 ширхэг чацаргана шинээр тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-25 14:35:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд энэ намар 15000 ширхэг чацарганы суулгац тариалжээ. “Булган жимс жимсгэнэ”, “Шинэ хөдөө”, сумын “Чацаргана” дэд хөтөлбөрийн хүрээнд 40,0 гаруй мянган чацарганы суулгац ирсэн. Одоогийн байдлаар нэг нөхөрлөл, нэг хоршоо, таван албан байгууллага, иргэдийн 15 бүлд хуваарилж  чацаргана тариалах ажлыг зохион байгуулж байна.

Энэ жил чацаргана  тарьсан талбайдаа 3200 ширхэг суулгац нөхөн тарьсан гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Лхагвасүрэн ярилаа.

Тус суманд 80 өрхийг бүлийн зохион байгуулалтад оруулж 40 га газрыг эзэмшүүлэн чацаргана тарьж байна. Аймгийн хөрөнгө оруулалтаар жимс, жимсгэний төвлөрсөн талбайн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн нь иргэдийн жимс, жимсгэнэ тариалах хүсэл эрмэлзлийг бүрдүүлж усалгааны таван худаг, цахилгаан эрчим хүч дамжуулах дэд станц барьж, 120 га талбайг хашин нийт 102.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Өнгөрсөн оны хавар, намрын тариалалтаар 17 бүлийн 71 өрхөд 24.1 сая төгрөгийн чацарганы суулгацыг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр олгож 31 га талбайд тариалалт хийсэн аж. “Чацаргана” хөтөлбөрийн үр дүнд 80 өрхийн амьжиргаа тодорхой хэмжээнд дээшилж ажилтай, орлоготой болох аж.

М.Батжаргал

相关新闻