Сирийн хүүхдүүдийг вакцинд хамруулахыг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /TASS/. Сирид орон даяар хүүхдүүдийг вакцинд хамруулахыг тус улсын Засгийн газар НҮБ болон тус байгууллагын түншүүдэд зөвшөөрчээ. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ гүйцэтгэх захирал Энтони Лейк Сирийн Хомс хотод очсоныхоо дараа мэдээлсэн байна.
“Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад түншүүдтэй, тухайлбал, Сирийн Эрүүл мэндийн яамтай хамтран бага насны хүүхдүүдийг вакцинд хамруулах үндэсний хөтөлбөрийг нэн даруй төлөвлөж, хэрэгжүүлж эхлэхийг Дамаскийн эрх баригчид бидэнд зөвшөөрсөн” гэж ЮНИСЕФ-ийн тэргүүн хэлсэн байна. Түүний хэлснээр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Сирийн бүслэгдсэн бүх бүс нутагт байнга нэвтрэх, мөн Засгийн газраас ч, сөрөг хүчнээс ч дэмжлэг үзүүлэх шаардлагатай”.
Сирид зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн тав хүрэхгүй жилийн хугацаанд ЮНИСЕФ түншүүдийн хамт хүүхдүүд голдуу 10 сая гаруй хүнд тусламж үзүүлснийг Лейк мэдээлжээ.
Д.Жаргал