Сулавеси арал дээр болсон цунамийн шалтгааныг тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЖАКАРТА. /NHK/.
Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр
Индонезийн Сулавеси арал дээр болсон цунами нь хүчтэй газар хөдлөлтүүдийн
улмаас газрын хөрс шавар болон хувирсантай холбоотойг Японы мэргэжилтнүүдийн
баг олж тогтоожээ.
Мягмар гарагт нийслэл Жакарта хотод болсон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас /JICA/ Индонез рүү илгээсэн багийн мэргэжилтнүүдийн хийсэн хэвлэлийн
бага хурлын үеэр тэд байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн газруудад хийсэн
судалгааны ажлын дүнгээ олон нийтэд танилцуулсан байна.
Багийн гишүүн
Шинжи Сассагийн мэдээлснээр, эрэг орчмын бүс нутгууд нь удаа дараа цунамид
өртсөний улмаас хөрсний бүтэц өөрчлөгдсөн бөгөөд энэ нь маш ховор үзэгдэлд
тооцогддог аж.
Есдүгээр сарын
28-нд Сулавеси арал дээр болсон газар хөдлөлт болон цунамийн улмаас амь насаа алдсан
хүмүүсийн тоо 2256 хүрсэн бөгөөд үүний зэрэгцээ 220 мянга гаруй хүн түр
хоргодох байранд амьдарсан хэвээр байгаа юм.
Мөн тус багийн
гишүүд цунамийн эрсдлийг сайтар тооцож үзэх төлөвлөгөө боловсруулахыг
Индонезийн холбогдох албаны төлөөлөгчдөд уриалсан байна.