“Умардын урсгал-2”-оос татгалзахыг Германд уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /РИА
Новости/. Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда “Умардын урсгал-2” хий
дамжуулах хоолойг барихаас татгалзахыг Германд дахин уриалжээ. Энэ тухай тэрбээр
Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер
Штайнмайертай хамтарсан
хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
“Умардын урсгал-2” нь эрчим хүчний тэнцвэрт байдлыг алдагдуулж, төв болон зүүн европын хэд хэдэн улсуудын эрчим хүчний аюулгүй байдалд халдаж, "Газпром"-ын давуу байдлыг бэхжүүлэх бөгөөд энэ төслийг хэрэгжихгүй ёсгүй гэж тэрбээр үзэж байгаа аж. “Энэ бол улс төрийн стратегийн шийдвэр юм” гэж Польшийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.
Харин Германы Ерөнхийлөгч
Штайнмер түүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлэхдээ “Энэ бол улс төрийн
бус эдийн засгийн шийдвэр юм” гэж хэлсэн байна.