Мөрөн сумын 40 мянга дахь иргэн тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 40 мянга дахь иргэнээр долдугаар багийн иргэн Т.Эрдэнийн тав дахь хүү Идэртэмүүлэн тодорлоо. Мөрөн сумын 40 мянга дахь иргэнийг тодруулах сумын Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулагдан журмыг боловсруулан мөрдөж ажилласан байна.
Ажлын хэсгийхэн есдүгээр сард төрсөн хүүхдүүдийг цаг минуттай нь бүртгэсэн бөгөөд 40 мянга дахь иргэн энэ оны есдүгээр сарын 26-нд Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт төрсөн бөгөөд Т.Эрдэнэ, Ц.Ичинхорлоо нарын 5 дахь хүүхэд нь ажээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хөгжил цэцэглэлтийн түүхийг гэрчлэн “40,000 дахь иргэн”-ээр тодорсон Эрдэнэ овогтой Идэртэмүүлэн баяр хүргэж Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу нар хүндэтгэл үзүүлж “40,000 дахь иргэн”-ий батламж гардуулав.
Б.Гантуяа