Төрийн сангийн зээлээр гадаадын их, дээд сургуульд суралцагсдыг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2016-03-01 16:26:23

Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилд Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалт эхэллээ.

Дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулиудад мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэн, жагсаалтын 21-100-д багтсан их сургуулиудад Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлийн дагуу байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэн энэхүү сургалтын төрийн сангийн зээлд хамрах хүсэлт гаргах боломжтой.

Элсэхийг хүсэгчид энэ сарын 5-наас ирэх сарын 8-ныг хүртэл esis.edu.mn/grant холбоосоор хандан, цахим өргөдөл бөглөж илгээнэ.

БСШУЯ-наас томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулах аж.

Ж.Болор

相关新闻