Японы Сока их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2016-03-01 10:51:22

2016-2017 оны  Япон улсын Сока их сургуульд оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа.

Хөтөлбөрт хамрахыг хүсэгчид МУИС-ийн 1,2,3 дугаар түвшний оюутан, англи эсвэл Япон хэлний мэдлэгтэй байх, англи хэлээр суралцах бол IBT TOFEL 71 оноотой байх, Япон хэлний курст суралцах бол хэлний мэдлэг шаардахгүй, харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог зэрэг шаардлага хангасан байх ёстой.

Солилцооны оюутнуудыг сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлөх юм.

Материалыг энэ сарын 21-нийг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байр 219 тоотод хүлээн авах аж.

Ж.Болор

相关新闻