Хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх иргэдэд олгох эм, мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-10 09:37:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд эрс өсч 2012, 2013 онтой харьцуулахад гурван хувиар нэмэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор хорт хавдрын гурав, дөрөвдүгээр шатандаа эмчилгээ хийлгэх иргэдийн тоо нэмэгдэж үүнийг дагаад хөнгөвчлөх, тусламж үйлчилгээний ачаалал өсчээ. Иймд  хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх иргэдэд зайлшгүй олгох эм, мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай  болсон хэмээн Орхон аймгийн БОЭТ-ийн хавдрын эмч С.Тунгалаг ярилаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлдэг “Эрүүл-Аз жаргалтай иргэд” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар хорт хавдартай 160 өвчтөний эмийн зардалд  4-5 сая төгрөгийн эмийг үнэ төлбөргүй  олгоод байна. Мөн  нөхцөлт мөнгөн тэтгэмжийг хорт хавдартай иргэд болон ар гэрийхэнд нь  жилд нэг удаа  150-200 мянган  төгрөг олгож буй.


 Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻