Нийт хэргийн 57.9 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт үйлдэгдэж буй гэмт
хэрэг 2013-2016 оныг хүртэлх хугацаанд жилд дунджаар 3.2 хувиар буурч байсан
бол 2017 онд 66.8 хувь хүртэл өссөн байна. Ялангуяа өмчлөх эрх болон хүний эрүүл
мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байгаа аж.
Иймд дээрх гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зорилгоор Цагдаагийн
Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Орхон
аймгийн хэмжээнд 2018 оны эхний найман сарын байдлаар 544 гэмт хэрэг бүртгэгдсэнээс
өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 57.9, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын
эсрэг гэмт хэрэг 30 хувийг эзэлж буй байгаа нь энэ төрлийн гэмт хэргээс
сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тогтоох, гаралтыг бууруулах чиглэлд онцгой
анхаарч ажиллах шаардлага бий болсныг харуулж байна хэмээн Орхон аймаг дахь
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А. Батбаяр ярив.
Б.Оюун-Эрдэнэ