Шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” тэмцээнийг зохион байгууллаа. Нийт 15 сумын 15 хэсгийн төлөөлөгч тэмцээнд оролцож, мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүй, компьютер, гадаад хэлний мэдлэг, тээврийн хэрэгсэл жолоодох болон галт зэвсэг хэрэглэх чадвар, бие бялдрын бэлтгэл зэргийг шалгуулж өрсөлдөв.
Тэмцээний тэргүүн байрт Сант сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Батпүрэв түрүүлж, автомашинаар шагнууллаа. Дэд байрт Хайрхандулаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Болдхуяг, гутгаар байрт Зүүнбаян-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Буянбаяр нар шалгарч, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Б.Батчимэг