Улсын нөөцийн агуулахыг засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-02 14:32:49

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн ОБГ-аас нийт 60 сая төгрөгийн хөрөнгөөр хүнс, өвс, тэжээлийн агуулахын засварын ажлыг "Турлиах" компаниар гүйцэтгүүлж ашиглалтад хүлээн авлаа.

Үүний 30 сая төгрөгийг "Мерси Кор" Монгол олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” буюу LTS-2 төслөөс санхүүжүүлсэн байна.

Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ нь аймгийн төв болон Булган сумын хоёр цэгт Улсын нөөцийн агуулахыг хариуцан ажилладаг аж. Аймгийн төвд байрлах хүнс, өвс, тэжээлийн агуулах нь 1986 оноос хойш засвар үйлчилгээ хйигдээгүйн улмаас хүнс, өвс тэжээлийг стандартын дагуу хадгалахад хүндрэлтэй нөхцөл үүсээд байжээ.

                                                                                                                                                                                                                                  А.Бямбасүрэн

相关新闻