Олон мянган өрхийн цахилгаан хангамж тасарсан хэвээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНТОКИО. /NHK/. “Трами” хар салхи өнгөрсөн ням гарагаас эхлэн даваа гарагийн өглөөг хүртэл Японы төвийн нутгуудаар дайран өнгөрч, үүний улмаас олон мянган өрхийн цахилгаан хангамж тасалдсан тухай телевизийн “NHK” суваг мэдээлэв.
Шизуока мужид 700 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасалдсан нь тус мужийн нийт хүн амын 40 гаруй хувь хэмээн тооцогдож байгаа юм. Үүний зэрэгцээ 1800 орчим гэрлэн дохионы ажиллагаа зогссон нь орон нутгийн цагдаагийн газрын ажилтнуудыг замын хөдөлгөөнийг зохицуулах ажилд дайчлахад хүргэсэн ажээ.
Цахилгаан хангамж тасалдсаны улмаас Хамамацу хотын загасны зах тээвэрлэлтээ түр зогсоож, бүтээгдэхүүнүүдээ муудахаас сэргийлэн том хэмжээний хөлдөөгчөө хаасан байна.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 05:00 цагийн орчимд Шизуока мужид 200 мянган өрх, Айчи болон Миэ мужид 19 мянган өрхийн цахилгаан хангамж тасарсан хэвээр байжээ. Цахилгаан эрчим хүчний “Чубу” компанийн мэдээлснээр, цахилгаан сүлжээг сэргээн засварлаж, цахилгаанаар бүрэн хангахад дахин хэд хоногийн хугацаа шаардлагатай аж.
Э.Хулан