НҮБ: Олон мянган хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-02 09:14:43

ЖАКАРТА. /Xinhua/. Газар хөдлөлт болон цунамид нэрвэгдсэн Индонезийн төв нутгийн Сулавеси мужид нийт 191 мянган хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газраас даваа гарагт мэдэгджээ.


Уг хүмүүнлэгийн тусламжид хоол хүнс, ундны цэвэр ус болон түр хоргодох байр зэрэг багтах аж. Палу хотод өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 6.0, 7.4 болон 6.1 магнитудын газар хөдлөлт удаа дараалан болсон нь цунами үүсэхэд хүргэсэн юм.


“Байгалийн гамшгийн улмаас 1203 хүн амь үрэгдсэний зэрэгцээ 540 хүн нэлээд хүнд бэртэж гэмтсэн ба 16732 хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн” гэж Индонезийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас албан ёсоор мэдээлсэн байна.


Индонез улс нь газар хөдлөлтөд өртөмтгий бүс болох “Номхон далайн галт цагариг”-т оршдог тул газар хөдлөлт болох нь түгээмэл байдаг ажээ.


Э.Хулан 

相关新闻