Ахлах дэслэгч Ц.Буяннэмэх шилдэг хэсгийн төлөөлөгчөөр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-02 09:01:22

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Цагдаагийн газраас 24 сумын хэсгийн төлөөлөгчдийн дунд “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд 15 сумын хэсгийн төлөөлөгч 11 төрлөөр мэдлэг оюун, авхаалж самбаа, хурд хүчээ сориход Отгон сумын Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Буяннэмэх түрүүлж, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Харин удаах байрт Алдархаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Пүрэвдагва, Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Амгаланбаатар нар шалгарч мөн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Энэ жилийн "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018" тэмцээнийг цагдаагийн алба хаагчдын онолын мэдлэгийг дадлага ур чадвартай хослуулан сорих байдлаар зохион байгуулсан нь илүү үр дүнтэй ажил боллоо хэмээн Завхан аймгийн Цагдаагийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

相关新闻