Японы хүн амын тоо буурсан үзүүлэлт гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-27 14:58:21

ТОКИО. /Worldtimes/. Өнгөрсөн жилийн хүн амын статистик үзүүлэлтээр Японы хүн амын нийт тоо 127 сая байна гэж тус улсын засгийн газраас мэдээллээ. Энэ нь 1920 оноос хойш Японы хүн ам анх удаа буурсан үзүүлэлт ажээ.

Энэ хүн амын тооллогод Япон улсад гурваас дээш сар оршин сууж байгаа гадаад иргэд багтсан байна. Түүнчлэн нийт хүн амын 61,829,000 нь эрэгтэй, 65,288,000 нь эмэгтэй хүн байна.

Уг үзүүлэлтийг 2010 оны хүн амын судалгаатай харьцуулахад 947,000-аар буурчээ. Үүнд Японы өндөр настай иргэдийн нас барах тоо тасралтгүй нэмэгдэж байгаа нь ихэд нөлөөлжээ. Хэдийгээр Японд суурших гадаад иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа ч энэ нь хүн амын жам ёсны бууралтыг нөхөж чадахгүй гэж үзэж байна.

НҮБ-ийн судалгаагаар, дэлхийн хамгийн их хүн амтай улсын 10-рт Япон бичигддэг бөгөөд жагсаалтын эхэнд бичигддэг 10 улс дундах хүн ам нь цөөрсөн цорын ганц улс болжээ.

Д.Нямтулга

相关新闻