Сэлэнгэ аймгийн Засаг дарга настан буурлууддаа мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-02 09:47:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилоос Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан нийт ахмадууддаа хандаж мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ “Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн Сэлэнгэ нутгийнхаа ахмад настан, буянтай буурлууддаа “Ахмадын баяр”ын халуун мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхаар тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж байна.

Залуу сайхан насаа аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд зориулсан хөдөлмөрч, бүтээлч, ахмад буурлууд та бүхэн минь энх тунх, эрүүл саруул байж, үр хүүхэд, ач зээгээ тойруулан, урт насалж, удаан жаргах болтугай” хэмээжээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻