Өвгөн багш төрийн хишиг хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүхбаатар хотын Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний ерөнхий болосролын нэгдүгээр сургуулийн түүхт 80 жилийн ойгоор ахмад багш, шинийг санаачлагч хими биологийн багш Будын Чимэдцэрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ.
Ахмад багш Б.Чимэдцэрэнг аль хэдийн гавьяат багш болох байсан хүн хэмээн ойн үеэр боловсролын салбарынхны дунд яригдаж байлаа. Тэрээр 1970-аад онд даасан ангиа "Улсын тэргүүний бүлэг" болгож, сургуулийн дотуур байрны хоол хүнсэнд зориулан туршлагын талбай байгуулан ногоо тарьж байжээ.
Мөн ургамал, амьтны үзмэр бүхий Ургамал судлалын кабинет байгуулан ажиллаж, ангийн сурагчдаараа сургуулийнхаа шинэ жилийн бүрэн хэмжээний концертын тоглуулж байсан байна.
Өвгөн багшийн зохион байгуулах авьяас, сурган хүмүүжүүлэх их чадварыг төр засаг хожуу үнэллээ хэмээн
үеийнхэн нь өгүүлсэн байна.
Ч.Отгонцэцэг