“Дугуйтай Сэлэнгэ” клубээс уриалга гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори IY сургуулийн дэргэдэх “Дугуйтай Сэлэнгэ” клубээс
Сүхбаатарчуудад хандан “Эх дэлхийгээ хамгаалах үйлсийг энгийн хэрэглээнээс
эхэлье” уриан дор уриалга хүргүүлжээ.
Уриалгад бүх нийтээрээ авто машинаас татгалзан, эх болсон байгаль дэлхий,
өөрсдийн эрүүл мэнд, эдийн засаг, эрүүл зөв амьдралын төлөө хүн бүр хувь нэмрээ
оруулахад идэвх санаачилга гаргаж хамтран ажиллах тухай дурджээ.
Тус клубээс нийгэмд амьдралын эрүүл, зөв хэв маягийг төлөвшүүлэх,
байгальд ээлтэй үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ хөдөлгөөнд олон
нийтийг нэгтгэх зорилгоор жил бүр тухайн өдрийг сонгон зарлах “Автомашингүй
өдөр”-т зориулан уриалгаа
хүргүүлж байхаар болжээ.
Сүхбаатар суманд 2017 оны эцсийн байдлаар 5870 өрхийн 22911 хүн оршин сууж, амьдарч байгаагаас ЕБ-ын 8 сургуульд 4194 сурагч, СӨБ-ын 7 цэцэрлэгт 1972 хүүхэд сурч хүмүүжиж байна. Сумын хэмжээнд нийт 5756 ш авто машин байгаа нь нэг өрхөд бараг нэг авто машин ногдож байгаа юм.
Үүнээс 10-аас дээш жил ашиглагдсан
авто машин нийт авто машины 62 хувийг эзэлж байгаа нь агаарт хар тугалга,
хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, нүүрсхүчлийн хийг ихээр
ялгаруулж, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн сүүлийн хоёр жилд авто
машины тоо эрс нэмэгдсэн нь хүмүүсийг хөдөлгөөний дутагдлын улмаас үүдэн олон
төрлийн өвчнөөр өвчлөх шалтгаан нөхцөл нь болж буй.
Ч.Отгонцэцэг