“Сэлэнгийн долгио” чуулгынхан дэд байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-26 22:44:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.  Мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадвар, авьяас билгийг сорьдог “Дуу бүжгийн чуулга-2018” шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдаан Сэлэнгэ аймгийн Мандал суманд есдүгээр сарын 20-24-нд боллоо.

Сэлэнгэ, Говь-Алтай, Хэнтий зэрэг аймгийн мэргэжлийн чуулгууд оролцсон уралдаанд “Сэлэнгийн долгио” чуулгынхан бүрэн хэмжээний концертын язгуур урлагийн хамтлагийн төрөлд “Жаран цагаан адуу” бүтээлээрээ  оролцож мэргэжлийн ур чадвараа гайхуулан дэд байрын эзэд болжээ. 

Харин тус чуулгын гоцлол дуучин МУСТА Б.Цолмон шилдэг гол дүрийн тэргүүн өргөмжлөлийн эзэн болсон бол чуулгын хөгжимчин З.Одонтунгалаг МУСТА цолоор энгэрээ мялаав.  

 Ч.Отгонцэцэг

相关新闻