Музейн үзмэрүүдийг сэргээн засварлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Дундговь аймгийн музейн зарим үзмэрүүдийг сэргээн засварлалаа.
Энэ удаа музейн гадна байрлах хүрэл тогоог засварлаж , хоёр чулуун хөшөөг
цэвэрлэж, Өлзийт сумын дэл уулнаас олдсон булшны авсыг сэргээн засварласан юм.
Мэргэжилтнүүд улсын хэмжээнд буй музейн үзмэрүүдийг байнга сэргээн засварладаг ч тэр
бүр орон нутагт очиж, газар дээр нь ажилладаггүй, харин аймгийн музейн
санаачилгаар Дундговь аймагт хоёр дахь удаагаа ирж ажиллаж буй нь энэ аж.
Сэргээн засварлах шаардлагатай, эртний үзмэрүүд, олдворууд олон байдаг. Гэхдээ бүгдийг янзалж, сэргээн засварлахад ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагддаг гэв.
Д.Алтантогос