Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/.Завханд хөгжлийн бэрхшээлтэй 16-49 насны эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтад хамрууллаа. Сургалтад зургаан сумын хөгжлийн бэрхшээлтэй 30 орчим эмэгтэй оролцож нөхөн үржихүйн болон бэлгийн замын халдвараас сэргийлэх мэдлэг олгох, гэр бүл төлөвлөлтийн аргуудаас хэрэглэж сурах дадлыг эзэмшив.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд энэхүү сургалтад оролцсоноор нөхөн үржихүйн эрүүл мэндийн анхны мэдлэгтэй болж, жирэмслэлтээс хамгаалах, зөвлөгөө авахдаа хаана хандах, жирэмсний хяналтдаа хэрхэн хамрагдах, жирэмсний хүндрэл болон аюултай шинжүүдийн талаарх ойлголттой болжээ.
Сургалт бүр үр дүнтэй байх ёстой. Тиймээс энэ удаагийн сургалтад оролцогчид өөрсдийн амьдралд тохиолддог хүндрэлтэй бэрхшээлтэй олон зүйлийг эмч нарт хэлж зөвлөгөө авлаа. Учир нь сургалтад оролцсон эмэгтэйчүүд үзлэгт хамрагдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд сургалтыг зохион явуулахад багагүй хүндрэл гарч байсан.
Тухайлбал тэд нэр, хаягаа бичиж чадахгүй байх, бичиг үсгийн чадвар сул байдлаас болоод сургалтад оролцох оролцоо бага байх. Өөрийгөө илэрхийлэх хэл яриа, сонсголын чадавх сул, ойлголцоход бэрхшээлтэй байх, ар гэрийн ажил амьдралаа зохицуулж амжаагүй аав, ээж харгалзагчаа дагуулж явах, хүний гар харах, итгэл үнэмшлээ алдах зэрэг хүндрэлтэй асуудлууд гардаг.
Сургалтаас сургалтын хооронд олон эерэг үр дүнг гарч байна. Энэ удаад огт сургалтад хамрагдаагүй эмэгтэйчүүдийг хамрууллаа хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн