Алт сорьцлох лаборатори байгуулах бэлтгэл ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-20 14:58:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутагт үнэт металл хайлах, гулдмай болгох, сорьц тогтоох лаборатори байгуулах, алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээ бий болгох ажил Баянхонгорт өрнөж байна.

Монголбанк "Алт 2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Стандарт, хэмжилзүйн газрын Үнэт металлын сорьцын газраас Тогтвортой бичил уурхайн төсөлттэй хамтран "Эх орны алтаа Эрдэнэсийн сандаа" аяны хүрээнд баруун аймгуудад алт олборлогч компани, уурхайчдын олборлосон алтыг сорьцлох лабораторийг Баянхонгор аймагт байгуулах шийдвэр гарсан юм.

Бэлтгэл ажил дуусч, лаборатори байгуулагдсанаар уурхайчид олборлосон алтаа орон нутагтаа, Монголбанкны салбартаа, банкнд тушаах боломж бүрдэнэ. Мөн улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад иргэд хувь нэмрээ оруулж, олборлосон алтаа зах зээлийн үнээр, эрсдэлгүй, бусад нэмэлт зардалгүйгээр тушаах боломжтой болох юм.

                                                                          Б.Мөнхзул

相关新闻