Ахмадууд дуу бүжгээр өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Олон Улсын болон монголын ахмадын баярыг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн ахмадын
хорооны "Бэлчир" бүсийн ахмадын
хороодын дунд дуун цэнгүүн тэмцээн зохион
байгуулав.
Тэмцээний
гоцлол дуугаар Сүхбаатар сумын ахмад настан Д.Хишигсүрэн, С.Цэдэв нар тэргүүн байр, Шаамар сумын ахмад настан н.Түмэнбаяр, Н.Нямжав нар дэд
байр, гутгаар байрт Д.Долгормаа, н.Алтангэрэл нар шалгарчээ.
Цэнгээнт бүжгийн төрөлд Сүхбаатар сумын ахмад настан О.Олзвой, Д.Оюунбилэг нар тэргүүлж, Алтанбулаг сумын ахмад настан Г.Пүрэвдорж, Ц.Цэрэндулам, Шаамар сумын ахмад настан Б.Батсайхан, Р.Нямжав нар удаалсан байна.
Тэмцээнд бэлчир бүсийн гэгдэх Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумын ахмадууд оролцож нийтийн бүжиг, 1950-иад оны дуу, бүжгийн төрлөөр өрсөлдлөө. Цэнгүүнд Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа, Засаг дарга Т.Гантулга нар хүндэтгэн оролцож, Сүхбаатар сумын ИТХ болон ЗДТГ-ын хамт олон ихээхэн дэмжиж тусалсанд ахмадууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Ч.Отгонцэцэг