Сэлэнгийн нутгаар хур тунадас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 20, 21-нд хүйтэрч уулархаг газраар цас орох төлөвтэй.
Аймгийн УЦУОША-ны мэдээгээр салхи баруун өмнөөс 6-11 м/сек, зарим үед ширүүсч 10-15 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах аж. Агаарын температур шөнөдөө гурван хэм хүйтнээс хоёр хэм дулаан, өдөртөө 2-7 хэм дулаан байх нь.
Есдүгээр сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг
агаарын урьдчилсан төлвөөр 20-21-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр, 25-нд
бүх сумдын нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орно. Бусад хугацаанд хур
тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/сек. Агаарын температур шөнөдөө 1-6
градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Ч.Отгонцэцэг