Онцгой байдлын албаныхан спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-20 11:05:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын  зургаан төрөлт тэмцээн Баянгол суманд амжилтай боллоо.

Тэмцээнийг Гал түймэр унтраах аврах ангиуд, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, Эрэн хайх аврах ангиуд жил бүр ээлжлэн уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Баянгол сум дахь гал түймэр унтраах аврах 40 дүгээр анги зохион байгуулжээ.

Тэмцээн үндэсний бөх, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даам гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулав.

Багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байрт дэд хурандаа Д.Баттулга ахлагчтай Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо. Дэд байрт ахмад А.Батмөнх ахлагчтай Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах  36 дугаар анги, гутгаар байрт ахмад Б.Баттүвшин ахлагчтай Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги тус тус шалгарчээ.



Ч.Отгонцэцэг

相关新闻